Wednesday, May 30, 2012

Танд Youtube сайтаас бичлэг татах, бичлэгийг нь дуу болгон хөрвүүлэх шаардлага гарч байсан уу? Тэгвэл танд эдгээрийг хийхийн тулд ямар нэгэн програм суулгаж алтан цагаа үрэх хэрэггүй.
 
 
Та дараах алхмуудыг хийхэд л хангалттай. 
 
1. Youtube-ийн бичлэгийг дуу болгон хөрвүүлэхэд энэ сайт руу орж бичлэгийнхээ нэрийг бичиж хайгаад Convert To mp3 гэсэн товчлуурыг дарахад л хангалттай.Уг сайт нь шууд Youtube-ийн сангаас хайдаг тул Youtube дээр байгаа бичлэг бүхэн энд бий. 
 
 
2.  Youtube-ээс бичлэг татах нь заримдаа Internet Download Manager-ийн татах товчлуур байхгүй болсон үед бүр хэцүү болчихдог. Яг үнэндээ яах ч учраа олохгүй өөр гарцгүй болчихдог нь үнэн билээ. Тэгвэл таны татах програм ажиллахгүй байсан ч дараах байдлаар татах боломжтой.
 
 
Жишээлбэл таны татаж авахыг хүссэн бичлэгийн URL нь буюу бидний Youtube гэж бичээд Enter дардаг хэсэгт байрлах хаяг нь (http://www.youtube.com/watch?v=8UXgJyjG57Q&feature=feedrec_grec_index) байсан гэж бодъё.
 
Тодруулсан хэсгийн оронд 174.120.236.196 хуулж тавина. Дараах байдалтай харагдана. 

174.120.236.196/watch?v=8UXgJyjG57Q&feature=feedrec_grec_index



Одоо Enter дарна. Хэсэг хугацааны дараа Always Trust Content From This Publisher гэсэн цонх гарч ирнэ. Түүнийг чагтлаад Run дараад болох нь тэр. /Улаанаар бичигдсэн хэсгийн үйлдлийг нэг л удаа хийнэ. Бичлэг татах бүрт дахин дахин асууж таны цагийг үрэхгүй/
 
   
Бичлэг татах сонголтууд дараах байдлаар харагдана. 
 
 
FLV Low Quality (400x226) Download - Бичлэгийн чанар муу
FLV Medium Quality (640x360) Download - Бичлэгийн чанар яахав дээ
FLV High Quality (854x480) Download - Бичлэгийн чанар боломжийн
MP4 High Quality (480x360) Download - Бичлэгийн чанар боломжийн
MP4 High Definition (1280x720) Download - Бичлэгийн чанар сайн
MP4 High Definition (1920x1080) Downloa - Бичлэгийн чанар маш сайн
 
 
Бичлэг бүрт энэ 6 сонголт гарч ирнэ гэсэн үг биш. 
 
Хэрэв тухайн бичлэг өндөр чанартай бол хамгийн доор буй  MP4 High Definition (1920x1080) Download сонголт гарч ирнэ /үлдсэн 5 нь ч бас/. Эсвэл зөвхөн FLV Low Quality (400x226) Download гэсэн сонголттой байж болно. Энэ нь анхнаасаа уг бичлэгийг Youtube-ийн сан руу чанар муутайгаар хуулсан гэсэн үг. 
 
Хүнд загас өг. Тэр хүнийг ганц өдөр л тэжээнэ. Харин загас барих аргыг нь заагаад өгчихвөл насан туршид нь тэжээнэ гэдэг. Нэг л удаа хэсэг хормыг зарцуулаад сураад авчихвал хожим илүүдэхгүй болов уу.

No comments:

Post a Comment